Мэдээ мэдээлэл

Инно Лаборатори MNS ISO/IEC 17025:2018 стандартын гэрчилгээгээ гардан авлаа.

2025 оны 4-р сарын 11-нд Инно Хими Лаб ХХК-ийн “Инно Лаборатори” нь Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төсөөс олон улсын шаардлагад нийцсэн MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдэж, лабораторийн чадавх, менежментийн тогтолцоогоо давтан баталгаажууллаа.

Инно Хими Лаб ХХК – “Four E’s” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер боллоо!

“Four E’s Scientific” нь лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр дэлхийн 70 гаруй улсад үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчдэд өндөр чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангаж ирсэн туршлагатай компани юм. Тус брэнд нь ISO 9001, CE, RoHS зэрэг олон улсын чанарын гэрчилгээтэй.