
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

21 Oct
“ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦ 2026” хурлын хөтөлбөр танилцуулж байна.
Мэдлэг. Технологи. Инновац.
Инно Хими Лаб ХХК - иас зохион байгуулах “Лабораторийн технологи ба инновац 2026” хурлын хөтөлбөр танилцуулж байна. Тус хурал нь лабораторийн салбарын мэргэжилтнүүд, судлаачид, лабораторийн удирдлагууд болон технологи нийлүүлэгчдийг нэг дор цуглуулж, шинжилгээний дэвшилтэт технологи, автоматжуулалт, инновацын шийдэл, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, туршлага солилцох зорилготой.
Орчин үеийн лабораторийн хөгжил нь зөвхөн шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэхээс гадна шинжилгээний чанар, бүтээмж, өгөгдлийн найдвартай байдал, ажлын урсгалын оновчлол болон шинжилгээний үр дүнг бодит шийдвэрт ашиглах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Энэ хүрээнд хурлаар дараах үндсэн сэдвүүдийг хөндөнө.
- Лабораторийн ирээдүй ба инновац: Монголын лабораторийн салбарын хөгжил, 2030 он хүртэлх технологийн чиг хандлага, хөгжлийн боломжууд
- Ухаалаг лаборатори: Автоматжуулалт, өгөгдлийн менежмент, дижитал шилжилт, лабораторийн ажлын урсгалын оновчлол
- Дэвшилтэт аналитик технологи: GC, GC-MS, HPLC, LC-MS, ICP-OES, ICP-MS, ионы хроматографи (IC), FTIR болон UV-Vis технологийн хэрэглээ, боломжууд
- Шинжилгээний чанар ба найдвартай байдал: Арга сонголт, баталгаажуулалт, нарийн төвөгтэй дээжийн шинжилгээ, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа
- Технологиос бодит үр дүнд: Хэрэглэгчийн туршлага, технологи нэвтрүүлэлтийн кейс, өгөгдлийг үнэ цэнтэй мэдээлэл болгох шийдлүүд
Хурлын үеэр оролцогчид лабораторийн тоног төхөөрөмж, шинэ технологийн шийдлүүдтэй танилцаж, салбарын мэргэжилтнүүд болон технологи нийлүүлэгчидтэй санал солилцох боломжтой.
Хурлын мэдээлэл
- Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 6
- Байршил: Blue Sky Hotel, Diamond Ballroom, Улаанбаатар хот
- Зохион байгуулагч: Инно Хими Лаб ХХК
- Ивээн тэтгэгч: Медимпекс Интернэшнл ХХК
Хурлын илтгэлийн сэдэв, цагийн хуваарь болон арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор татаж авна уу.
[Хурлын хөтөлбөр татаж авах — PDF]
Бүртгүүлэх: QR кодоор бүртгүүлнэ үү.

Лабораторийн хөгжилд шинэ боломж нээж, мэдлэг, технологи, инновацыг нэгтгэсэн энэхүү уулзалтад лабораторийн салбарын мэргэжилтэн, судлаач, удирдлага болон хамтран ажиллагч байгууллагуудыг урьж байна.
Лабораторийн ирээдүйг хамтдаа бүтээе.
Мэдлэг. Технологи. Инновац.
Холбоо барих: 8009 7727
Вэбсайт: www.innochem.mn



