
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

30 Sep
ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦ 2026
ЛАБОРАТОРИЙН ТЕХНОЛОГИ БА ИННОВАЦ 2026
Мэдлэг. Технологи. Инноваци.
2026 оны 11 дүгээр сарын 06 | Улаанбаатар хот | Blue Sky Hotel, Diamond Ballroom
Монголын лабораторийн салбарын мэргэжилтнүүд, лабораторийн удирдлага, судлаачид, инженерүүд, технологийн мэргэжилтнүүд болон салбарын байгууллагуудыг “Лабораторийн технологи ба инновац - 2026” мэргэжлийн хурлын оролцогчоор урьж байна.
Энэхүү хурлаар лабораторийн технологийн өнөөгийн хөгжил, дэвшилтэт аналитик технологи, автоматжуулалт, өгөгдөлд суурилсан лабораторийн шийдэл, технологийн зөв сонголт болон лабораторийн салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэргэжлийн илтгэл, бодит хэрэглээний кейс, технологийн үзүүлэн, networking хэлбэрээр мэдээлэл, туршлага солилцоно.
ХУРЛЫН ЗОРИЛГО
Лабораторийн салбарт нэвтэрч буй шинэ технологи, аналитик шийдэл, автоматжуулалт болон инновацын чиг хандлагыг танилцуулж, лабораторийн мэргэжилтнүүдэд зөв технологийг зөв хэрэглээнд сонгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинжилгээний найдвартай байдлыг сайжруулах мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох орчин бүрдүүлэхэд оршино.
Хурлын агуулга онолын мэдээлэлд суурилан технологи, инновацийг хэрэглээнд нэвтрүүлж буй кэйс болон инженерийн зөвлөгөө гэсэн агуулгаар агуулга тус бүрт нэгтгэгдэн үргэлжлэх юм.
ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Энэхүү хурал нь дараах байгууллага, мэргэжилтнүүдэд зориулагдана.
- Итгэмжлэгдсэн лаборатори
- Үйлдвэрийн лаборатори
- Хүнсний лаборатори
- Байгаль орчны лаборатори
- Эмнэлгийн болон оношилгооны лаборатори
- Эмийн үйлдвэрийн лаборатори
- Судалгаа, шинжилгээний байгууллага
- Их, дээд сургуулийн лаборатори
- Уул уурхай болон үйлдвэрлэлийн лаборатори
- Төрийн байгууллагын лаборатори
- Лабораторийн тоног төхөөрөмж, технологийн байгууллага
- Лабораторийн удирдлага, чанарын менежер, аналитикч, инженер, судлаачид
ОРОЛЦОГЧДОД ОЛГОХ БОЛОМЖ
- · МЭДЛЭГ Шинэ технологи, арга, чиг хандлагын талаар мэдээлэл авах
- · ТЕХНОЛОГИ Дэвшилтэт тоног төхөөрөмж, технологитой танилцах
- · ТУРШЛАГА Бодит хэрэглээний кейс, практик шийдэлтэй танилцах
- · ХОЛБОО Салбарын мэргэжилтнүүдтэй networking хийх
- · ИННОВАЦИ Лабораторийн хөгжлийн дараагийн боломжийг тодорхойлох
ХУРАЛ / БҮРТГЭЛ
Бүртгэл нээлттэй
Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 06 / 08:30 - 17:00
Байршил: Blue Sky Hotel, Diamond Ballroom
Бүртгүүлэх: QR кодоор бүртгүүлнэ үү.

Мэдээлэл: 8009 7727
Вэб: innochem.mn
Оролцох суудлын тоо хязгаартай.



