
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

27 Feb
Инно Лаборатори – 5 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Инно Лаборатори нь хэрэглэгчдийн өндөр мэдрэмжит аналитик тоног төхөөрөмжид оруулж буй хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх, шинжилгээний чадавхийг дотоодын түвшинд бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлын шинжилгээний нэр төрлийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан.
Бид анх Agilent Technologies компанийн GC/MS болон HPLC платформд суурилан иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж, органик бодисын нарийвчилсан шинжилгээ, аргачлал хөгжүүлэлт, сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр тогтвортой хөгжиж ирсэн бол өнөөдөр Agilent Technologies компанийн ICP-OES, Shine брэндийн IC зэрэг томоохон тоног төхөөрөмжөөр лабораторийн чадавхаа бэхжүүлэн өргөжсөөр байна.
2026 онд Инно Лабораторийн 5 жилийн ой тохиож байна. Энэхүү хугацаанд бид:
- MNS ISO/IEC 17025:2018 стандартаар 2 удаа давтан итгэмжлэгдсэн
- Хүнс болон хүрээлэн буй орчны чиглэлээр органик бодисын 6 бүлгийн шинжилгээг амжилттай нэвтрүүлсэн
- 500+ хэрэглэгч, мэргэжилтэнд зориулсан сургалт, чадавхжуулах хөтөлбөр зохион байгуулсан
- Судалгаа, арга зүй хөгжүүлэлт, лабораторийн менежментийн зөвлөх үйлчилгээг тогтмол хэрэгжүүлсэн
Өнөөдөр Инно Лаборатори нь шинжлэх ухаанд суурилсан, чанарын удирдлагын тогтолцоотой, хэрэглэгч төвтэй аналитик лаборатори болон хөгжиж, Монгол Улсад лабораторийн салбарт оруулж буй хэрэглэгчидийн хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн өндөр мэдрэмжит төхөөрөмж гэж хязгаарлахгүйгээр тогтвортой байдал, урсгал зардал, шинжилгээний арга аргачлал гээд бүхий л чиглэлд инновацийг эрхэмлэж буй хэрэглэгчидийнхээ найдвартай хамтрагч байх зорилготой ажиллаж байна.
Инно лабораторийг дэмжин ажилласан салбарын мэргэжилтнүүд, хамтран ажилласан харилцагч байгууллагуудын маань хамтын ажиллагааны үр дүн, ийнхүү үнэ цэн бүтээсэн билээ. Та бүхэндээ маш их баярлалаа.



