
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

16 Mar
Инно лаборатори 5 жилийн ойгоо хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ
Шинжлэх ухаан, лабораторийн салбарын хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах буюу тоног төхөөрөмжийн ашиглалтыг дэмжих зорилготой Инно лаборатори үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд лаборатори маань хэрэглэгч, харилцагч, салбарын мэргэжилтнүүдтэйгээ хамтран арав гаран хоногийн турш үргэлжилсэн нээлттэй уулзалт, танилцах арга хэмжээг зохион байгуулж, лабораторийн үйл ажиллагаа, технологи, амжилт ололтоо хуваалцлаа.
Энэ хугацаанд шинжлэх ухаан, лаборатори, хүнс болон хүнсний аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд, судлаачид, харилцагч байгууллагын төлөөллүүд Инно лабораторид зочлон ирж, лабораторийн орчин, тоног төхөөрөмж, шинжилгээний боломжуудтай танилцан, мэргэжлийн туршлага солилцсон юм.
Арга хэмжээний үеэр оролцогчид лабораторийн орчинд бодитоор зочлон:
- Орчин үеийн аналитик багаж төхөөрөмжүүдийн чиг хандлагыг судлах,
- Лабораторийн шинжилгээний арга зүй, стандартын хэрэгжилттэй танилцах,
- Судалгаа, шинжилгээний туршлага, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцах
- Хүнсний аюулгүй байдал, чанарын хяналтын чиглэлээр мэргэжлийн санал солилцох зэрэг өргөн хүрээний хэлэлцүүлэг, танилцуулгад оролцлоо.
Инно лаборатори нь байгуулагдсан цагаасаа эхлэн лабораторийн шинжилгээ, судалгаа, тоног төхөөрөмжийн шийдэл, мэргэжлийн зөвлөгөө, сургалт зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх, салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд лаборатори нь:
- Олон улсын стандарт шаардлагад нийцсэн лабораторийн тоног төхөөрөмжөөс эхлээд олон улсад ашиглагдаж буй арга аргачлал, урвалж бодисын шийдлийг танилцуулах
- Хүнс, хүрээлэн буй орчны чиглэлд аюулгүйн болон шим тэжээлийн органик нэгдлийн шинжилгээг нэвтрүүлэх,
- Мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дэмжих сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг чиглэлээр бодит үр дүн гарган ажиллаж байна.
5 жилийн ойн арга хэмжээ нь зөвхөн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа эргэн харсан төдийгүй цаашид шинжлэх ухаан, лабораторийн салбарын хөгжилд хамтран хувь нэмэр оруулах цаашдын зорилтоо хэрэглэгч, харилцагчиддаа танилцуулсан үйл явдал байлаа.
Инно лаборатори цаашид ч шинжлэх ухаанд суурилсан инновац, лабораторийн чанартай үйлчилгээ, салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж, Монгол Улсад аюулгүй, чанартай бүтээгдэхүүн, эрүүл орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Та дэлгэрэнгүй танилцуулгыг доорх линкээр нэвтэрч авна уу.



