
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

28 Aug
FTIR болон Raman багажийн танилцуулга сургалт зохион байгууллаа.
Agilent Technologies брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Медимпекс Интернэшнл, Инно Хими Лаб ХХК-иас шинжилгээний дэвшилтэт технологи, инновацийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор FTIR болон Raman спектрометрийн танилцуулга сургалтыг 2025 оны 08 сарын 27-нд Инно лабораторид амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
- 🌐 FTIR (Fourier Transform Infrared) спектроскопи – органик болон органик бус нэгдлийг молекулын түвшинд хурдан, өндөр нарийвчлалтай тодорхойлох арга. Байгаль орчны шинжилгээ, хүнс, эмийн болон үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг.
- 🌐 Raman спектроскопи – дээжийг бэлтгэлгүйгээр, богино хугацаанд молекулын бүтэц, найрлагыг шинжлэх боломжтой, зөөврийн болон лабораторийн нөхцөлд ашиглах өндөр үр ашигтай шийдэл.
📌 Энэхүү сургалтанд энэхүү төхөөрөмж шаардлагатай байгууллагуудын төлөөлөл хамрагдаж, багажийн ажиллах зарчим, хэрэглээний боломж, практик давуу талуудтай танилцлаа.
👉 Инно лаборатори цаашид олон улсын түвшний багаж, технологийг танилцуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, Монголын шинжлэх ухааны салбарын чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна.
Монгол орчуулгатай видеонуудыг
Фталатыг тодорхойлоход ашигладаг зөөврийн FTIR багажны танилцуулга
https://www.youtube.com/watch?v=npR_iJEDArM
Exoscan 4100
https://www.youtube.com/watch?app=desktop&v=LGqqWp5eoQw
Хууль хяналтын байгууллагууд, үндэсний аюулгүй байдал, цэрэг, арми, хяналтын байгууллагуудад хууль бус, хуурамч эм, эмийн бодис, химийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэх бодис, үйлдвэрлэлийн хортой нэгдлүүд зэргийг түргэн хугацаанд оновчтой тодорхойлох чадвартай байх нь хамгийн чухал байдаг.
https://www.youtube.com/watch?v=diqI4rhZWaA
Дэлгэрэнгүй мэдээллийг
FTIR:
Raman: