
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

04 Sep
Инно Хими Лаб ХХК Монгол-Япон төвийн "Загвар аж ахуйн нэгж" хөгжүүлэх хөтөлбөрт шалгарлаа.
Инно Хими Лаб ХХК нь 2025 онд зохион байгуулагдаж буй Монгол-Япон төвийн “Загвар аж ахуйн нэгж хөгжүүлэх хөтөлбөр”-т амжилттай шалгарч, сургалт болон хөгжүүлэлтэнд хамрагдахаар боллоо. Энэ нь манай хамт олны хувьд шинэ шатны хөгжил, хамтын ажиллагааны томоохон боломж юм.
Тус хөтөлбөр нь жижиг, дунд үйлдвэрлэл болон бизнесийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн менежментийн арга хэрэгслүүдийг нутагшуулах, байгууллагын дотоод үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой. Сургалтын хөтөлбөр нь стратегийн менежмент, хүний нөөцийн удирдлага зэрэг компаниудад нийтлэг тулгамддаг менежментийн асуудалд төвлөрдөг гэдгээрээ онцлогтой.
Инно Химийнхэн бид энэхүү боломжийг ашиглан хамт олныхоо чадавхийг шинэ түвшинд гаргаж, хэрэглэгчид болон харилцагчиддаа илүү үнэ цэнтэй үйлчилгээ хүргэн, Монголын лабораторийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө чармайн ажиллах болно.