
Мэдээлэл
- Нүүр
- -
- Мэдээ мэдээлэл
- -
- Мэдээлэл

03 Oct
Инно Лабораторийн судлаачид Дэлхийн Хүнсний Өдрөөр өргөмжлөлөө гардан авлаа.
Инно Лабораторийн судлаачид Дэлхийн Хүнсний Өдрөөр өргөмжлөлөө гардан авлаа.
Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тохиодог Дэлхийн Хүнсний Өдөр-ийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) 80 жилийн ойд зориулсан “Хүнсний Аюулгүй Байдал 2025” эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 10 сарын 1-нд болж өнгөрлөө.
Манай багийн гишүүд хүнсний аюулгүй байдал, пестицидийн үлдэгдлийн тандалтын судалгааны чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байр эзэлснээр НҮБ-ын FAO болон Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамнаас өргөмжлөлөөр шагнагдлаа. Энэхүү судалгааны багт Инно лабораторийн Г. Болдбаатар, П. Сайнзаяа, М. Халиун болон зөвлөх Б. Дондов нар ажиллалаа.
🔬 Судлаач эрдэмтдийн ангилал
- 🥇 1-р байр: “Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хөрсөнд пестицидийн үлдэгдэл тодорхойлсон шинжилгээний дүн”
– Инно Хими Лаб ХХК-ийн Инно лабораторийн судлаачид - 🥈 2-р байр: “Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолонд хийсэн тандалт судалгааны үр дүн”
– ХАБҮЛЛ-ийн судлаачид - 🎖️ Тусгай байр: “Буудайн гурилын стандартын шинэчлэл, онцлог”
– ШУТИС-ийн ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн процессор, Доктор (Ph.D), Дэд профессор Я.Алтанцэцэг
🎓 Оюутан судлаачдын ангилал
- 🥇 1-р байр: “Чацаргана жимсийг хогт хольцоос сорж цэвэрлэх төхөөрөмжийн технологийн параметрийг оновчилсон дүн”
– ХААИС, Инженер технологийн сургуулийн оюутнууд - 🎖️ Тусгай байр: “Ингэний хоормогоос функциональ ундаа гарган авах судалгаа”
– МУИС, ИТС, Хими, Биологийн инженерчлэлийн тэнхимийн оюутан
Энэхүү өргөмжлөл нь Инно лабораторийн хамт олны шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээний ажлын үнэлгээ төдийгүй Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.
🌱 Инно лаборатори цаашид ч хүнсний аюулгүй байдал, эрүүл нийгмийг бий болгохын төлөө судалгаа шинжилгээ, шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлсээр байх болно.




